Сайн уу?

Сайн уу?

Дэлхийн алдартай тогоочид болох Gordon Ramsay, Massimo Bottura гэх мэт шилдгүүдийн урласан хоолыг амтлахын тулд үйлчлүүлэгчид дор хаяж хагас жилийн өмнөөс захиалгын урт дараалалд бүртгүүлэн тэвчээртэйгээр хүлээж зорин очдог. Харин Монголд “тэр рестораны хоол амттай”, “сүүлийн үед тэднийх шинэ тогоочтой болоод, гоё хоолтой болсон байна лээ” гэх яриа л бидний дунд өрнөхөөс биш Монголын тогоочдын талаарх мэдээлэл тун хомс байдаг. Иймд KALTENBERG & PRIMEAT брэндүүдийн зүгээс Монголын ТОП ресторануудын ТОГООЧДЫГ алдаршуулах, тэдний урласан гарын тусгай хоолыг амтлах боломжийг хэрэглэгчдэдээ олгох зорилгоор "CHEF’S SPECIAL” уралдааныг өнөөдрөөс зарлаж байна. Уг уралдаан нь Улаанбаатар хотын бүхий л чанарыг эрхэмлэдэг ресторануудад нээлттэй бөгөөд доорх QR кодыг уншуулан бүртгүүлснээр оролцох боломжтой юм. Энэхүү уралдаанд мастер тогоочид маань өөрсдийн гарын “Special Menu”-г бүтээж 2025 оны 4 сарын 1-ээс 5 сарын 31-нийг дуустал 2 сарын хугацаанд хамгийн олон үйлчлүүлэгчдэд өөрийн хоолоо хүргэж, борлуулалт хийж чадсан тогооч ялагч болох юм.

Хуваалцах: